Шууд Chart

БНСУ-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг иргэд өөрийн үндэсний хэлээр өгөх боломж бүрдлээ

2026-07-09 15:31:24

Бүгд найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын товчооны Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И Ёнг Кван тэргүүтэй зочид, төлөөлөгчид Цагдаагийн ерөнхий газарт ажлын айлчлал хийлээ.

Энэ хүрээнд Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг өөрийн үндэсний хэлээр өгөх боломжийг бүрдүүлэх, харилцан хэлний дэмжлэг үзүүлэх зорилгоор жолоодох эрхийн дүрмийн шалгалтад хэлний дэмжлэг үзүүлэх тухай харилцан тохиролцоонд гарын үсэг зурав.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрыг төлөөлж Зөвшөөрөл, үйлчилгээний төвийн дарга, цагдаагийн хурандаа Д.Наранбаатар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрыг төлөөлж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын товчооны Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И Ёнг Кван (Lee Yong Kwan) нар гарын үсэг зурав.

Ийнхүү хоёр орны иргэд өөрсдийн хэлээр замын хөдөлгөөний дүрмийн шалгалтыг өгснөөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, жолооч нарын ур чадвар, замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, эрх ашгийг хамгаалах боломж бүрдээд байна.


БНСУ-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг иргэд өөрийн үндэсний хэлээр өгөх боломж бүрдлээ  
Үзсэн: 74 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй