Шууд Chart

Аймгийн алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн түрүүлэв

2026-07-11 09:12:18

Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд 223 үрээ бүртгүүлж, 170 хурдан хүлэг гарааны зурхай руу хөдөлсөн. 

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Элдэв-Очирын Ариунболдын халзан үрээ түрүү магнай боллоо. Аман хүзүүнд Э.Өлзийдэлгэрийн зээрд үрээ хурдлав.

Харин Тод манлай уяач Н.Хүрлээгийн зээрд үрээ айргийн гуравт давхисан бол айргийн дөрөвт Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Зулхүүгийн зээрд үрээ, айргийн тавд Булган аймгийн Булган сумын харьяат, нийслэлийн Алдарт уяач Б.Өвгөнхүүгийн хээр үрээ тус тус хурдалсан байна. 

Шүдлэн унаж уралдсан хүүхдүүд: 

 

Түрүү: О.Цэндбат,
Аман хүзүү: Б.Бадар-Ууган,
Айргийн гурав: Х.Тогтохжаргал,
Айргийн дөрөв: С Энхбаяр,
Айргийн тав: М.Ганпүрэв 
 

Аймгийн алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн түрүүлэв   
Үзсэн: 88 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй