Шууд Chart

Цэргийн хүндэтгэл ёслолын жагсаалд 90 гаруй техник хэрэгсэл оролцлоо

2026-07-10 14:21:06

Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл ёслолын жагсаал Жанжин Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр /2026.07.10/ боллоо.

Энэ онд 17 дахь жилдээ тэмдэглэж буй Монгол Улсын Төрийн далбааны өдрийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн цэргийн ёслолын жагсаалд  Нийслэл хотод 4400, орон нутгуудад 4100 алба хаагч, нийслэл хотын төв талбайд тусгай зориулалтын 90 гаруй техник, нисдэг тэрэг, сөнөөгч онгоц болон нийт  8500 орчим алба хаагч, сонсогч, байлдагчид оролцлоо. 8500 орчим алба хаагч, сонсогч, байлдагчид оролцсон.

Ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Ж.Өсөхбаяр командлав.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор “Төрийн далбааны өдөр”-ийг хуульчлан, 2009 оноос жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн юм. 

Төрийн далбааг 1911, 1924, 1940, 1945, 1960 онд шинэчилилж ирсэн түүхтэй бөгөөд Монгол Улсын одоогийн төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлжээ.

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Цэргийн хүндэтгэл ёслолын жагсаалд 90 гаруй техник хэрэгсэл оролцлоо  
Үзсэн: 102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй