Шууд Chart

Грекийн Засгийн газар сонгуулийн өмнөх амлалтаасаа буцсан гэв

2015-03-02 16:01:33

Грекийн олон мянган иргэн Засгийн газраа эсэргүүцэн жагсаж байна. Тэд Засгийн газраа сонгуулийн өмнөх амлалтаасаа буцсан хэмээн үзэж байгаа аж.

Афинд хэрэгжиж буй санхүүгийн тусламжийн хөтөлбөрийг Грекийн эрх баригчид болон Европын групп сунгахаар тохиролцсоны дараа Грекийн ард иргэд ийнхүү Засгийн газраа эсэргүүцсэн юм. 

Энэ талаар Грекийн коммунист намын дарга Дмитрис Коуцоумбас “Засгийн газар Грекийн зээлийн хөтөлбөрийг сунгаж ард түмний эсрэг бодлого явуулсан” гэж ярьжээ. Харин энэ талаар Европийн комиссар “Грект одоо хэрэгжиж байгаа санхүүгийн тусламжийн хөтөлбөрийг дөрвөн сараар сунгасны ачаар шинэ хөтөлбөрийн талаарх санхүүгийн шинэ гэрээ боловсруулах асуудлыг бид хэлэлцэж эхлэх боломжтой болно” гэсэн байна.
 


Грекийн Засгийн газар сонгуулийн өмнөх амлалтаасаа буцсан гэв  
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй