Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа Олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоо төслийн нэгжтэй хамтран сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулахад чиглэсэн сургалт зохион байгууллаа.
Дээрх төслийн хүрээнд 4000 гаруй хүнийг хамруулсан судалгааг зохион байгуулсан бөгөөд кейсүүдээс харахад сүрьеэгээр өвчилсөн иргэдэд нийгмийн халамжийн хэрэгцээ өндөр, халамжийн дэмжлэгийн хөтөлбөрүүдийг уялдуулах, сайжруулах шаардлагатай байсан тул 2024 онд Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журам боловсруулахдаа нийгмийн халамжийн хөтөлбөрт хамрагдах сүрьеэ өвчтэй хүнд эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн байгууллага хамтран үйлчилгээ үзүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах асуудлыг тусгасан.
Нийгмийн хамгааллын үйлчилгээнд хууль тогтоомжид заасны дагуу сүрьеэ өвчтэй хүнийг хамруулбал сүрьеэгийн өвчлөл жилд 9 хувиар буурах тооцооллыг мэргэжилтнүүд хэлж байна.
Иймд сургалтаар салбар хоорондын уялдааг сайжруулах, сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд анхаарах асуудлуудыг ярилцах, сүрьеэгээр өвчилсөн иргэдэд шинэ журмын дагуу үйлчилгээг хэрхэн хүргэх, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хөндлөө.
Сургалтад НДЕГ-ын Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн эмч, мэргэжилтэн, төвийн 6 дүүрэг, 2 аймгийн нийгмийн халамжийн мэргэжилтнүүд, ЭМНБХ, ОНУХ төслийн мэргэжилтнүүд, ОНУХ салбар зөвлөл төлөөлөл нийт 60 гаруй хүн хамрагдлаа гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
| Сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулахад анхаарч байна | ||
| Үзсэн: 67 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.