Өнгөрсөн сараас Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, тус ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын болон хавсралт гэрээнүүдийг УИХ-аар хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэгтэй Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа билээ.
Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан тус ажлын хэсэг өнөөдөр хуралдаж дэд ажлын хэсгийн ажлын явцыг сонслоо. Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон бусад дагалдах гэрээний англи хэл дээрх төслийг Засгийн газраас Ажлын хэсэгт зургаадугаар сарын тавны өдөр хүргүүлсэн байна. Ажлын хэсэгт ажиллаж байгаа хуульчид гэрээний англи болон монгол хэл дээрх төслийг харьцуулан шалгаж байгаа аж. Ингэхэд англи болон монгол хэл дээрх төсөлд маш их зөрүү гарч байгаа учир гадаад хэргийн яаманд шилжүүлж албан ёсны орчуулга хийлгэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Мөн Засгийн газраас "Энержи Ресурс" ХХК болон "Чайна Шенхуа Энержи" компанийн хооронд байгуулах “Хамтарсан компани байгуулах гэрээ”, "Энержи Ресурс" болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хооронд байгуулах “Эрх үүрэг шилжүүлэх гэрээ”-ний төслүүдийг Ажлын хэсэгт хүргүүлээгүй, хүлээгдэж байгаа ажээ.
Тавантолгойн гэрээний англи, монгол хэл дээрх төсөл зөрүүтэй байжээ | ||
Үзсэн: 1512 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.