Шууд Chart

Бээжинд 120 мянган хүн газар доор амьдарч байна

2015-06-18 14:24:54

БНХАУ-ын Бээжин хотноо 120 мянган хүн газар доорх байгууламж буюу траншей, метроны буудал зэрэгт амьдарч байна гэх судалгааг гаргажээ. Бээжинд 3125 газар доорх байгууламж байдгийн 932 нь агаарын довтолгооноос хамгаалах байрны зориулалтаар баригдсан байдаг байна. Энэхүү газар доорх байгууламж нь цаг хугацааны элэгдэлтэд орж, хүний амь эрсдүүлэхээр эрсдлийн байдалд шилжсэнээс гадна газар дор амьдарч буй иргэд тэрхүү оромжоо тэлж, засах гэх мэт асуудал гарсан  учир өнгөрөгч оноос эхлэн газар доор амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх гурван жилийн хугацаатай компанит ажлыг эхлүүлээд байгаа юм. 

Компанит ажлын хүрээнд Засгийн газар олон нийтийн аюулгүй байдлын нөөц дэмжлэгтэйгээр газар доорх орон зайн менежментийг сайжруулах технологийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Түүнчлэн эдгээр иргэдэд зориулсан хүмүүнлэгийн орон сууц барихаар төлөвлөжээ.
 


Бээжинд 120 мянган хүн газар доор амьдарч байна  
Үзсэн: 1092 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй