Шууд Chart

АНУ, Ираны хэлэлцээ гацаж, Хормузын хоолойн асуудал хурц хэвээр байна

2026-05-04 07:22:56

АНУ болон Ираны хооронд хэдэн сарын турш үргэлжилж буй зөрчилдөөн намжих шинжгүй байгаа бөгөөд хэдийгээр талууд түр гал зогсоох тохиролцоонд хүрээд байгаа ч нөхцөл байдал эмзэг, хэлэлцээ төдийлөн ахиц гараагүй хэвээр байгаа юм.

Хоёр улсын маргааны гол төв нь дэлхийн нефтийн тээвэрлэлтийн чухал зангилаа болох Хормузын хоолой болжээ. Энэ бүс нутгаар дэлхийн газрын тосны ихээхэн хувь дамжин өнгөрдөг тул аливаа саатал нь олон улсын зах зээлд шууд нөлөөлж байна.

Иран сүүлийн үед тус хоолойгоор нэвтрэх хөлөг онгоцнуудын хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт хийж, заримыг нь саатуулсан байна. Харин АНУ Ираны нефтийн экспортод дарамт үзүүлэх зорилгоор далайн блокад тогтоожээ. Үүний улмаас олон арван хөлөг онгоц гацаж, газрын тосны үнэ өсөхөд хүрсэн.

Ираны тал “хэрэв АНУ блокадаа зогсоож, хориг арга хэмжээгээ цуцалбал Хормузын хоолойг бүрэн нээхэд бэлэн” гэж мэдэгдсэн бол  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд ТрампИраны гаргасан энхийн саналыг судалж байгаа ч одоогоор хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Ийнхүү хоёр тал байр суурин дээрээ хатуу зогсож байгаа нь хэлэлцээг урагшлуулахад саад болж байна. Гал зогсоох тохиролцоо хүчин төгөлдөр хэвээр байгаа ч бүс нутагт хурцадмал байдал бүрэн намжаагүй, цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөх нь тодорхойгүй хэвээр байгаа юм.


АНУ, Ираны хэлэлцээ гацаж, Хормузын хоолойн асуудал хурц хэвээр байна  
Үзсэн: 60 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй