Шууд Chart

Армийн командлагч асан авлигын хэргээр 5 жилийн ял авлаа

2015-08-26 13:55:59

Оросын армийн шүүхээс ОХУ-ын Хуурай замын зэвсэгт хүчний командлагч асан Владимир Чиркинийг хээл хахууль авсан хэрэгт буруутган 5 жилийн ял ногдуулсан байна. 59 настай В.Чиркин нь 2012 оны дөрөвдүгээр сараас эхлэн 2013 оны сүүлээр авлигын хэрэгт буруутгагдах хүртлээ Хуурай замын зэвсэгт хүчнийг тэргүүлж байсан билээ.

Тэрбээр Оросын армиас авлигын хэрэгт холбогдсон хамгийн өндөр албан тушаалтан болоод байна. Батлан хамгаалах яамнаас орон сууц авахыг хүссэн нэгэн офицероос 2008 онд 450000 рубль (тухайн үедээ 20000 ам.доллар) авсан хэмээн түүнийг буруутгаж байсан юм.

Түүнд хахууль өгсөн офицер хахуулийн мөнгийг өгсний дараагаар яамнаас авсан байрандаа нүүж орох гэсэн боловч тухайн байранд аль хэдийнэ өөр гэр бүл амьдарч байснаас үүдэн энэ талаар хууль, хяналтынханд гомдол гаргажээ. Москва дахь армийн шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Сергей Мицукийн хэлснээр шүүх түүнийг буруутай болохыг тогтоож, чанга дэглэмтэй шоронд 5 жил хорих ял ногдуулсан байна.

В.Чиркин бол Чечень дэх Оросын дайнд командлагчаар оролцож байсан мэргэжлийн цэргийн хүн бөгөөд 2013 оны тавдугаар сард Улаан талбайд болсон Ялалтын баярын жагсаалыг ч удирдаж байсан нэр хүнд бүхий цэргийн удирдах тушаалтан юм.

Эх сурвалж: defensenews.com


Армийн командлагч асан авлигын хэргээр 5 жилийн ял авлаа   
Үзсэн: 379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй