Д.Нацагдоржийн болон Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Д.Энхболдын “Паанан“ туужийг Берлиний Хумболдтийн Их сургуулийн орчин үеийн Монгол хэл, уран зохиолын багш, Монголч эрдэмтэн Ренатэ Бауве герман хэлнээ орчуулсан байна.
Тэрбээр Хумболдтийн Их сургуульд 30 жил багшилж байгаа бөгөөд өнөө цагт Монголын орчин үеийн уран зохиолыг Герман хэл рүү хөрвүүлж байгаа цорын ганц хүн юм. Түүний хамгийн сүүлд орчуулсан Монголын “Паанан” тууж ирэх жилийн зургаадугаар сард Германы “Лефцигер летартури” уран зохиолын цомнолд хэвлэгдэх юм байна.
Харин Д.Энхболд зохиолчийн хувьд “Паанан”, “Казиног номхотгосон түүх” зэрэг Монгол ахуй амьдралын хөрсөнд ургуулан бичсэн олон тууж, өгүүллэгээрээ нийтэд танигдсан. Хамгийн сүүлд МҮОНРТ-ийн “Хоймор өнжих нар” кино зохиол, “Өвс ногоо аниргүй” өгүүллэгийн түүврээ гаргасан билээ.
Зохиолч Д.Энхболдын “Паанан” тууж Герман хэлнээ орчуулагджээ | ||
Үзсэн: 1865 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.