Шууд Chart

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 49 дүгээр чуулган хуралдаж байна

2016-04-12 15:12:47

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комиссын 49 дүгээр чуулган "Хөгжлийн бодлого дахь хүн ам зүйн нотолгоог бэхжүүлэх нь" сэдвийн дор энэ сарын 11-15-нд Нью-Йорк хотноо болж байна. Өнгөрөгч оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн 17 зорилт, 169 дэд зорилтыг баталсантай холбогдуулан үр дүнг нь хянахад хүн ам зүйн мэдээллийн чанар, хамралтыг сайжруулах нь чухал болоод байна. Нэн ялангуяа хүн амын тооллого, иргэний бүртгэл, мэдээлэл, судалгааны тоон мэдээг хүртээмжтэй болгож, задаргааг нь нарийвчласнаар хүн амын бүлгүүдийн ялгааг илрүүлж, тэгш бус байдлыг арилгах арга замын талаар гишүүн улсууд хэлэлцэж, өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч С.Сүхболд, Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал Д.Гэрэлмаа, Эрүүл мэнд, спортын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр, мэргэжилтэн Б.Янжмаа, БТГ-ын зөвлөх В.Өлзийбаяр нар оролцож байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд С.Төгсдэлгэр үг хэллээ. Тэрбээр Монгол улсад хүн амын хөгжлийн асуудлаар НҮБ-ын Хүн амын сангийн үзүүлж буй тусламж дэмжлэгийг өндрөөр үнэлж, Улсын Их Хурлын тогтоолоор батлагдсан Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын талаар мэдээллээ. ТХЗ-ыг хянах үндэсний шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулж, холбогдох мэдээг цуглуулахад үндэсний статистикийн тогтолцоог бэхжүүлэх, улс орны нөхцөл байдалд тохирсон шинэ технологи нэвтрүүлэх, үүний тулд олон улсын дэмжлэг туслалцааг дайчилж, мэдээний нууцлал, аюулгүй байдлын талаарх үндэсний хууль тогтоомжтой уялдуулахын чухлыг онцлов.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 49 дүгээр чуулган хуралдаж байна  
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй