Шууд Chart

Мах импекс ХК-ийн шинэ үйлдвэр ашиглалтад орлоо

2016-09-13 11:32:44

Монголын хөрөнгийн биржийн 1 дүгээр ангилалд бүртгэлтэй “Мах импекс” ХК нь үйлчлүүлэгчдийнхээ дунд явуулсан судалгаандаа үндэслэн олон улсын чанар аюулгүй байдлын стандартад нийцсэн орчинд ХБНГУ-ын “Multivac”, “Textor” компаниудын сүүлийн үеийн савалгааны тоног төхөөрөмжийг суурилуулж, ашиглалтад оруулжээ.

Тус савалгааны үйлдвэрийн онцлог нь мах махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн хэрэглээнд нийцсэн олон төрлөөр зүсдэг ба Монгол анх удаа нэвтрүүлж байгаа хийн савалгааны технологи нь бүтээгдэхүүний хадгалах хугацааг 40-60 хоног уртасгадгаараа онцлог юм.

“Мах импекс” ХК  одоо ISO 22000 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд ингэснээр бүтээгдэхүүнээ экспортлох улсын тоо болон бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх боломжтой болох юм.

 

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

 

Мах импекс ХК-ийн шинэ үйлдвэр ашиглалтад орлоо  
Үзсэн: 1197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй