Шууд Chart

Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана

2026-06-11 16:45:51

Санзайн 2.6 км авто замын шинэчлэлтийн ажлыг 2020-2021 онд “Билэгт зам” ХХК гүйцэтгэн байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн. Санзайн зам хөрсний чийг, байгалийн цэвдэг ихтэй тул хөрсний суулт, овойлт амархан үүсдэг, байнгын засвар арчлалт хийх шаардлагатай байдаг.

Хавар газар гэсэж, ачаа даац хэтрүүлсэн том оврын машинууд тус замаар зорчсоноос үүдэн эвдрэл гарсан. Тус Санзайн 2.6 км зам дагуу эвдэрсэн авто зам, явган замын засварыг наймдугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэх юм. Засварын ажлыг авто замын тухай хуулийн дагуу гүйцэтгэгч байгууллага чанарын баталгааны хүрээнд хариуцаж байна.


Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана  
Үзсэн: 70 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй