Шууд Chart

Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргалаа

2016-09-22 16:35:51

Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 244 дүгээр тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх тухай журам”-ыг хүчингүй болгож, “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-ыг шинэчлэн баталсан.

Дээрх шинэчлэн батлагдсан журмыг 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтсон тул цаашид хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах хувьцаат компаниуд уг журмыг мөрдөж ажиллахыг анхаарна уу.

2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 244 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-тай  Энд  дарж танилцана уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргалаа  
Үзсэн: 1212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй