Шууд Chart

Дархан-Уул аймгийн ЭМГ-т “Симуляци сургалтын төв”-ийн эхлэл тавигдлаа

2016-09-28 12:45:37

Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНСУ-ын "Raphael International" байгууллага, Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтран Дархан-Уул аймагт хэрэгжүүлж буй “Мэргэжилтний тасралтгүй хөгжил” төслийн үйл ажиллагааны хүрээнд эмнэлзүйн дадлага сургалтыг зохион байгуулах зориулалттай 6 төрлийн  муляжи, хэрэглэгдэхүүнийг Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өгчээ.

Нийт 8.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. "Raphael International" байгууллагын төслийн менежер А.Номин, Сөүлийн Үндэсний Их Сургуулийн судлаач эмч Кэёонг Мин Сан нар муляжи хэрэглэгдэхүүнийг ЭМГ-ын дарга С.Сүнчинд гардуулаад, цаашид эмч мэргэжилтнүүдийг тасралтгүй сургаж, мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлэх үйл ажиллагаанд нь амжилт хүсчээ.

Төслийн хүрээнд бэлэглэсэн муляжи хэрэглэгдэхүүн нь эмч мэргэжилтнүүдийн гардан үйлдлийн ур чадварыг сайжруулах  орчин нөхцөлтөй “Симуляци сургалтын төв” байгуулах үйл ажиллагааны эхлэл болж байгаа бөгөөд цаашид бусад шаардлагатай зүйлсээр хангаж, сургалтыг тасралтгүй зохион байгуулахаар болжээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Дархан-Уул аймгийн ЭМГ-т “Симуляци сургалтын төв”-ийн эхлэл тавигдлаа   
Үзсэн: 1176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй