Шууд Chart

ОХУ-ын одон орон судлаач шинэ сүүлт одыг нээн илрүүлжээ

2017-01-18 13:26:03

ОХУ-ын Санкт Петербург хот дахь Хэрэглээний математикийн "Келдиш" хүрээлэнгийн одон орон судлаач Леонид Еленин Австрали улсын сүүлийн үеийн шинэлэг телескоп дуранг ашиглан шинэ сүүлт одыг олж нээжээ. Одон орон судлаач Леонид Еленин нь 2010 онд анхны сүүлт одыг нээсэн бол өдгөө 6 дахь сүүлт одоо олж илрүүлээд байгаа юм.

Энэ амжилтаараа тэрээр ОХУ-ын түүхэнд дээд амжилт тогтоож, түүхэндээ нэрээ мөнхөллөө. С/2017 A3 гэх нэртэй шинэ сүүлт одны гэрэл нь хэт тод байгаа учир одоогоор хэмжээг нь тогтооход хүндрэлтэй байгаа юм. Еленин нь сүүлт одыг олж мэдсэн дариудаа Одон орон судлалын төв товчоо болон Харвардын их сургуулийн жижиг гараг эрхсийн төвд цахилгаан шуудан илгээжээ.

Ингээд Чиль, Аргентин, Бразил, Австрали тэргүүтэй бусад орнуудын одон орон судлаачид энэхүү шинэ сүүлт одыг ажиглан судлахад гар бие оролцохоо мэдэгдсэн гэж тэрээр хэллээ. Одон орон судлаачдын тус баг 2018 оны зун хүртэл судалгаагаа явуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд ирэх оны өвөл энэхүү шинээр нээгээд байгаа сүүлт одны гэрэл багасч магадгүй тул тэр үед хэмжээг нь тодорхойлоход илүү хялбар байх болно гэж үзжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын одон орон судлаач шинэ сүүлт одыг нээн илрүүлжээ  
Үзсэн: 2245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй