Шууд Chart

Ухаалаг утасны батарейг гал хамгаалагчтай болгожээ

2017-01-18 15:09:23

Сүүлийн үед хүн бүр л ухаалаг утас ашиглах болсон. Энэ нь цаг мөнгөө хэмнэн ажлаа амжуулах сайхан боломжийг нээж өгч байгаа хэдий ч сөрөг үр дагаваруудыг ч мөн дагуулах болсон. Үүний нэг бол яах аргагүй батарейны асуудал юм. Одоогийн ухаалаг утасны Литиум батарей нь цэнэгийн хурдан шахалт, хэт удаан утсаа оролдох тохиолдолд халж батарейг тэлэхэд хүргэдэг байна. Утасны батарейны хэт халалт нь гал гарган дэлбэрч хүмүүсийн амь насанд хохирол учруулаад байна гэх  мэдээллүүд ар араасаа олонд ил болоод байгаа юм.

Тэгвэл энэ асуудлыг АНУ-ын Стенфордын их сургуулийн судалгааны баг шийдэж чадсан байна. Тэд судалгаа явуулахдаа Саянс Айдвансе сэтгүүлийн хэвлэн гаргасан дүгнэлт дээр тулгуурласан бөгөөд туршилтын үйл явц амжилттай болж өндөрлөжээ. Батарейд Flame retardant гэх шингэн бодис хийсэн байна. Энэ шингэн нь халууныг мэдрэн хөргөх үйлчилгээтэй мөн туршилтын явцад тус шингэнтэй батарейн дээр гал асаахад 0,4 секундэд унтарчээ. Ингээд ухаалаг утасны сөрөг үр дагавар багасаж, шинжлэх ухааны салбарт нэгэн том нээлт болж чадсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ухаалаг утасны батарейг гал хамгаалагчтай болгожээ  
Үзсэн: 1679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй