Шууд Chart

Дүрвэгсдийн хуаранг бөмбөгдсөний улмаас 52 хүн амиа алджээ

2017-01-18 17:17:04

Орон нутгийн цагаар Мягмар гарагийн өглөөний  9 цагийн орчимд Баруун Африкийн Нигер улсын агаарын хүчний сөнөөгч онгоц Боко харам босогчдын бүлэглэлийг устгах цэргийн ажиллагаа явуулж байгаад санамсаргүйгээр дүрвэгсдийн хуаранг бөмбөгджээ. Үүний улмаас одоогийн байдлаар 52 хүн амь үрэгдэж, 120 гаруй цагаач, дүрвэгч шархаджээ. Амиа алдсан дүрвэгсдийн дотор тус хуаранд тусламж үзүүлж байсан Улаан загалмайн нийгэмлэгийн 6 хүн өртөж, амиа алдсан байна.

Нигерийн агаарын хүчин  Камерун улстай хил залаа орших Борно мужид цэргийн ажиллагаа явуулж байх үед, энэ үйл явдал болжээ. Энэ талаар Нигерийн цэргийн хүчний командлагч Лаки Ирабор энэ болсон үйл явдал цэргийн ажиллагааны үеэр, тактикийн алдаа гаргасан гэж хэлэхэд хэтэрхий эрт байгааг мэдэгдээд байгаа юм. Түүнчлэн тус улсын ерөнхийлөгч Мухаммаду Бухари, манай цэргийн арми "Боко Харам" бүлэглэлтэй ширүүн тэмцэлдэж байгаа, үүний хажуугаар ийм харамсалтай явдал болсонд харамсч байгаагаа илэрхийлж, ард иргэддээ тайван байхыг уриалжээ.

Нигерт үйл ажиллагаагаа явуулдаг "Боко Харам" хэт даврагч бүлэглэл нь Нигерийн засаг захиргааны эсрэг дайн өдөөж, цэргийн арми, цагдаа нартай холбоотой объектууд болон шашны нэгдлүүд, түүнчлэн энгийн иргэд рүү чиглэсэн халдлага үйлдсээр байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дүрвэгсдийн хуаранг бөмбөгдсөний улмаас 52 хүн амиа алджээ  
Үзсэн: 602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй