Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг тойрсон авлига, хээл хахуулын дуулиан шуугиан үргэлжилсээр байна. Ерөнхийлөгчийн дотны найз Чой Сун Сил Үндсэн хуулийн шүүхийн хурлын үеэр өөрт нь тулгаж байгаа гэм бурууг бүгдийг нь үгүйсгэсэн бол түүнд авлига өгсөн гэж буруутгагдаж байгаа Самсунгийн өв залгамжлагч Ли Жэ Ёнг баривчлах хүсэлтээ өнгөрөгч Даваа гарагт прокурорт гаргаад байсан. Харин уг хүсэлтийг Сөүл хотын шүүх өнөөдөр хэлэлцэж, шийдвэрлэнэ. Энэхүү шүүх хуралдаанд Ли Же Ён мөн мэдүүлэг өгөхөөр хүрэлцэн иржээ.
Хэрэв тус шүүхээс Ли Жэ Ёныг баривчлах шаардлагатай хэмээн үзвэл, түүнийг хамгийн наад зах нь 20 хоног саатуулан хорих юм. Ли Жэ Ён нь 2015 оны 8 дугаар сард Чой Сун Сил-ын байгуулсан Герман дахь байгууллагатай 22 тэрбум вонын консалтингийн гэрээ байгуулсан боловч үнэн хэрэгтээ энэ мөнгө Чой Сун Силын охин Чун Ё Раны морь уналгын сургалтын санхүүжүүлэлтэд зарцуулагдсан байна. Мөн 2015 оны 10 дугаар сард Чой Сун Силийн байгуулсан 2 төрийн бус байгууллагад урлаг, спортынхныг дэмжих нэрийн дор 20,4 тэрбум вон хандивласан аж.
Энэ бүхэн нь Самсунг компанийг зах зээл дээр давуу тал олж авахад нөлөөлөх гэсэн хахууль гэж прокурорынхон үзэж байна. Тодруулах юм бол, Самсунгийн хандивласан энэ их мөнгөний хариуд Төрийн мэдлийн тэтгэврийн сан 2015 онд Самсунгийн охин компаниудыг нэгтгэх хэлэлцээрт дэмжлэг үзүүлж, саадгүй бүтээсэн байна. Чой сун Силийн авлигын хэрэгт төрийн болон бизнесийн олон хүнийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд тэд эхнээсээ ийнхүү гэм буруутай нь тогтоогдож эхэллээ.
| Самсунгийн өв залгамжлагч шүүхэд мэдүүлэг өгөхөөр иржээ | ||
| Үзсэн: 1906 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.