АНУ-ын 45 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байгаа Дональд Трамп өөрийн засаг захиргааг бүрдүүлсээр байна. Өнгөрөгч долоо хоногоос эхлэн АНУ-ын Сенат түүний бүрдүүлж байгаа засаг захиргааг хэлэлцэж баталгаажуулах сонсголыг эхэлсэн. Харин өчигдөр буюу мягмар гаригт АНУ-ын боловсролын сайдад нэр нь дэвшээд байгаа Бүгд найрамдах намын тэрбумтан хатагтай Бетси Девосыг баталгаажуулах, сонсгол боллоо. Тэрээр уг сонсголын үеэр, сайдын цалингаасаа татгалзаж байгаагаа мэдэгдлээ.
Дональд Трампын засаг захиргаанд 4 эмэгтэй багтаад байгаагийн нэг нь Мичиган мужид Бүгд найрамдах намыг тэргүүлж байсан, тэрбумтан Бетси Девос юм. Түүнчлэн тэрээр, тусгай захиалгат сургуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Тухайн үед, түүнийг Дональд Трампын багт багтаж байгаа тухай мэдээлэл цацагдсаны дараагаар боловсролын салбарынхан эрс эсэргүүцэж, "Америкийн боловсролын систем уналтад орлоо" гэх мэт хүмүүсийн шүүмжлэл дагуулаад байсан юм. Дональд Трамп ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээндээ засгийн газрын нийт 4000 гаруй албан тушаалд, хүн томилно. Үүнээс засгийн газрын албан тушаалтнуудыг Сенат эцсийн байдлаар батлах бол бусад албыг ерөнхийлөгчийн сонгож, баталгаажуулна.
Сенатын танхим ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол хүртэл түүний засаг захиргаандаа нэрийг нь дэвшүүлсэн эрхмүүдийг хэлэлцэж, эцэслэн батлах юм. Дональд Трамп энэ сарын 20-нд буюу 2 өдрийн дараа ерөнхийлөгчийн тангаргаа өргөснөөр албан ёсоор түүний ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжиж, өөрийн засаг захиргаагаа удирдаж эхэлнэ.
| АНУ-ын Сенат боловсролын сайдад нэр нь дэвшигчийг хэлэлцэж эхэллээ | ||
| Үзсэн: 1349 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.