Шууд Chart

Монголын анхны нарны цахилгаан станц ашиглалтад орлоо

2017-01-19 16:22:09

Дархан-Уул аймгийн нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 10 мвт хүчин чадал бүхий нарны цахилгаан станцын албан ёсны нээлт өнөөдөр боллоо.

Дээрх аймагт төвтэй Монгол Улсын “Солар Повер Интернешнл” компани Япон Улсын “Шарп” корпораци, “Шигемүтци Шожи” компанитай хамтран манай орны аж үйлдвэрийн хоёр дахь том хот болох Дархан-Уулд 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг таван сарын хугацаанд ашиглалтанд орууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Эрчим хүчний сайд П.Ганхүү, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мацато Такаока болон аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат нарын зэрэг эрхэм оролцсон байна.

Тус нарны станц нь 14,1 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ нь 20,000 айл өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой аж. Улмаар жилд 14,746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх ач холбогдолтой хэмээн “Solar power international” компанийн гүйцэтгэх захирал Б.Мандалбаяр онцоллоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монголын анхны нарны цахилгаан станц ашиглалтад орлоо   
Үзсэн: 3053 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
unshigch [103.212.119.xxx] 2017-01-20 10:55
Amjilt husie.Tsaashud urgujin telj mongol dayar tarhah boltugai.
Ука [203.91.112.xxx] 2017-01-20 10:01
Ямар сайхан юм бэ. Цаашид улам ихийг хийж байгалийн энергээр эрчим хүчээ үйлдвэрлээд байвал сайхан байна.
Зочин [202.9.43.xxx] 2017-01-19 23:24
tegeed ajilladag yum hiisen yumuudaa xaxa mongolchuud ch tsaanaa l neg yozgui yavuurgui nasgui yum hiideg humuus dee
Зочин [202.21.106.xxx] 2017-01-19 21:21
yu hiidegui NAM gej bn sh dee MAH bol hulgailj idehees uur shidgui l bn 26 tur barihdaa dusal ch yum hiisengui
Зочин [58.123.139.xxx] 2017-01-19 18:17
ene bol mash zov alham. suuliin olon jiliin turshid tsoriin gants zov ajil . UBiin buh baishjingiin deer narnii stants baiguulaad yadaj orts gudamjaa gereltuulj boliishd
Зочин [202.21.106.xxx] 2017-01-19 17:40
AH-iin butesen ajil deer MAH ochij tuuz haichlah yumaa daa.3 jil yarigdaj 2 jil huutsuldej buteesen ajil sh dee
Зочин [176.127.92.xxx] 2017-01-19 17:33
baiar hyrgej amjilt hysie
Зочин [203.91.118.xxx] 2017-01-19 17:15
Одоо үргэлжлүүлээд л байх хэрэгтэй.Оройтойгүй.
zochin [202.72.247.xxx] 2017-01-19 16:54
saihan medee bna
ta [203.91.115.xxx] 2017-01-19 16:50
маш зүйтэй. аль хэдийн ингэх байсий. эрхэм гэдэг үг ахдаж байна. эрхэм эрх мэдэлтнүүд монгол орны тэнгэрт хиймэл нар мандуулах хэмжээний баялаг завшсан даа

Бидэнтэй нэгдээрэй