Шууд Chart

НҮБ дэх АНУ-ын санхүүжилт үр ашигтай эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийллээ

2017-01-19 16:42:42

Маргааш тангаргаа өргөснөөр бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлэх гэж байгаа Дональд Трампын кабинет ерөнхийдөө бүрдчихсэн байгаа. Тэр дундаас АНУ-ын дуу хоолойг НҮБ-д уламжлах чухал үүрэгтэй НҮБ дахь суурин төлөөлөгчийн томилгоо олны анхаарлыг татаад байна. Энэ албан тушаалд Дональд Трампын нэр дэвшүүлсэн Никки Хэлли гэх улс төрч эмэгтэй өчигдөр Сенатын гадаад харилцааны хороон дээр болсон томилгоог батламжлах сонсголын үеэр хэд хэдэн чухал байр суурийг илэрхийллээ.

Тэрээр АНУ НҮБ-ын төсөвт гол санхүүжүүлэгчийн хувьд энэ байгууллагад давуу байр суурь эзлэх ёстой гэсэн юм. Тодруулбал, америкийн ард түмнээс гарч байгаа татварын мөнгөний зориулалт тэдний ашиг сонирхолд нийцэх ёстой гэж үзэж байна. Мөн тэрээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн сүүлд гаргасан шийдвэр болох Израил Пакистаны газар нутгийн маргаантай бүсд еврейн суурин барихыг хориглосон явдлыг маш том алдаа гэж буруутгалаа.

Ер нь НҮБ бол хэсэг бүлэг хүмүүс тойрч суугаад хий дэмий ярьж, цаг нөхцөөдөг газар гэж Дональд Трамп шүүмжилж байсан. Мөн шинэ суурин төлөөлөгч нь ч НҮБ-ын төсөв дэх Америкийн санхүүжилт өөрсдөд нь ашигтай эсэх дээр эргэлзсэн байр суурь илэрхийлж байгаа нь НҮБ-ын шинэ дарга Антонио Гутерришийн санааг зовоож байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ дэх АНУ-ын санхүүжилт үр ашигтай эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийллээ   
Үзсэн: 627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй