
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Япон улсын "Жайка" байгууллагын Ахлах Зөвлөх Ямашита Маморү-г хүлээн авч уулзан эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд үр дүнтэй явж байгааг цохон хэлээд, манай улсын анхан болон хоёрдогч шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, ЖАЙКА-ийн сайн дурын мэргэжилтнүүдийг Монгол Улсад ховор байдаг нөхөн сэргээх, сэргээн засах чиглэлээр ажиллуулж байгаа нь Монгол эмч нарын ур чадварыг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна гэж онцолжээ.
Эрүүл мэндийн салбарт Япон улсын Засгийн газрын санхүүжилтээс гадна мэргэжлийн холбоо, нийгэмлэг, төрийн бус байгууллагуудтай хамтран хүмүүнлэгийн шугамаар хүмүүнлэгийн тусламж, хандивын төслүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн юм.
"Жайка" байгууллагын Ахлах Зөвлөхийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 1710 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.