Шууд Chart

Сумдад ажилласан эмч нарыг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцно

2017-03-28 16:44:49

Эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, улмаар хоёр салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар өнөөдөр хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Тэд өнгөрсөн нэгдүгээр сард хүүхдийн эмнэлгийн ачааллыг бууруулах зорилгоор БХЯ-ны Цэргийн төв эмнэлгийг түшиглэн 50 ортой хүүхдийн тасгийг нээн ажиллуулсан нь оочер дараалал хүлээсэн олон эцэг эхчүүдийн талархал хүлээж байсан.

Харин энэ удаагийн санамж бичгийн хүрээнд эмнэлгийн чанар хүртээмжийг сайжруулж, ачааллыг бууруулах зорилготой Зүүн бүсийн гурван аймаг, мөн Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх дүүргийн иргэдийн харвалт, шигдээс, гэмтэл, хордлого зэрэг яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй Цэргийн төв эмнэлэгт хүлээн авах болон түүний бэлтгэл ажлыг хангахаар тусгасан байна.

Мөн орон нутагт ажиллах эмч нарыг дэмжих зорилготой алслагдсан сум, сум дундын болон багийн эмнэлэгт 3 жил ажилласан эмч нарыг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцож, цэргийн 2-р зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгүүлэхээр зохицуулах зэрэг олон зүйл заалтууд тусгагдсан байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Сумдад ажилласан эмч нарыг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцно  
Үзсэн: 1719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй