Шууд Chart

Эрүүл ахуйн тухай хуулийг дагаж гарах бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэх уулзалт болж байна

2017-04-28 16:11:26

Эрүүл ахуйн тухай хуулийг дагаж гарах бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцүүлэхэд мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлын хэсгийн 2 удаагийн уулзалт болж байна. Уулзалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ Хүний эрүүл мэндэд нөлөөлж болох сөрөг хүчин зүйлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэх зарчимыг баримтлан “Эрүүл ахуйн тухай” хуулийг тус яамнаас санаачлан боловсруулж, Монгол улсын эрүүл ахуйн тухай хууль өнгөрсөн оны 2 дугаар сарын 4 ны өдөр батлагдаж, мөн оны 2 сарын 29-ний өдрөөс эхлэг орон даяар даган мөрдөж эхлээд байна.

Иймээс уг хуулийн холбогдох заалтыг үндэслэн 2,5 сард нийт 18 бодлогын баримт бичгийн төслийг боловсруулахаар дэд ажлын хэсэг байгуулагдсан билээ. Дэд ажлын хэсгээс боловсруулсан 7 асуудлыг 2 сард болсон хурлаар хэлэлцүүлж биелэлт 57 хувьтай байна гэлээ.



Өнөөдрийн хурлыг өргөтгөсөн байдлаар зохион байгуулж байна.Тухайлбал, дээрх 18 бодлогын бичиг баримтыг боловсруулахад нийт 28 хүнийг бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд боловсруулж байгаа бодлогын баримт бичгийн хоорондын уялдаа холбоо зохицуулах, салбар дундын хамтын ажиллагааг хангах, мэдээлэл солилцох боломж олгож байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрүүл ахуйн тухай хуулийг дагаж гарах бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэх уулзалт болж байна  
Үзсэн: 1458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
平日大将军 [1.180.215.xxx] 2017-04-29 01:55
平日大将军 梦作大将军,率师二百万。 浩荡入东京,生擒老天皇。

Бидэнтэй нэгдээрэй