Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 301 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулж буй “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг”-ийн сургагч багш бэлтгэх сургалтад 21 аймаг, 9 дүүргийн хүүхдийн эмч нар хамрагдлаа.
Энэ удаагийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцсэн иж бүрэн үнэлгээнд чиглэж байгаагаараа онцлог юм.
Тухайлбал, хүүхдийн өсөлт хөгжил, харааны чадал болон хараазүй, зүрхний цахилгаан бичлэгт суурилсан үнэлгээ, нурууны муруйлт, хавтгай тавхай, хөгжлийн хоцрогдол, аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг илрүүлэх, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ зэрэг үзлэг, тандалтыг стандарт аргачлалын дагуу хийх ур чадварыг эзэмшүүлж байна.
Сургалтын хүрээнд 36 сартай, 6 настай буюу 1 дүгээр анги, 11 настай буюу 5 дугаар анги, 15 настай буюу 9 дүгээр ангийн хүүхдэд хийх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн аргачлалыг онол, дадлага хосолсон хэлбэрээр заана.
Илэрсэн эрсдэлийг зөв үнэлэх, мэдээллийг үнэн зөв бүртгэх, шаардлагатай тохиолдолд дараагийн шатлалын тусламж үйлчилгээнд холбон ажиллах, эцэг эх, асран хамгаалагчид зөвлөгөө өгөх арга барилд сургахад чиглэнэ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

| Цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн сургагч багш бэлтгэв | ||
| Үзсэн: 61 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.