Шууд Chart

Түргэн тусламжийн найман авто машиныг хүлээлгэн өглөө

2017-04-30 09:38:43

Амралтын өдрүүдэд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Дундговь, Өмнөговь аймагт ажиллаж эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Өчигдөр дээрх аймгуудад нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн найман авто машиныг хүлээлгэн өглөө.

Тэрбээр "2017 оны төсөвт нийт сумдын 60 орчим хувьд парк шинэчлэл хийхээр тусгасан байгаа. Түүнийхээ эхний ээлжийн машинуудыг Наран ургах зүгт байдаг Өмнөговь аймгаас өгч эхэлж байгаадаа баяртай байна. Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт нэн тулгамдаж байгаа асуудал бол яах аргагүй түргэн тусламжийн авто машин. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед Засгийн газар эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжиж нийтдээ 159 авто машины санхүүжилтийг суулгаж өгсөн. Энэ бүхнийг шийдвэрлэж өгсөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон хамтран ажилласан бусад бүх хүмүүстээ баярласнаа илэрхийлж байна. Тавдугаар сарын 15-ны өдөр гэхэд дээрх сумд эмнэлгийн түргэн тусламжийн шинэ авто машинтай болно"  гэв.

Өмнгөговь аймгийн 4 сум /алслагдсан Хайрхан багт/, Дундговь аймгийн 4 суманд орон нутгийн бартаа ихтэй замыг туулах чадвар сайтай фургон авто машинуудыг Эрүүл мэндийн сайдын багцаас өглөө. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Түргэн тусламжийн найман авто машиныг хүлээлгэн өглөө   
Үзсэн: 1618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй