Шууд Chart

Өнөөдөр БНПУ-ын үндсэн хуулийн өдөр тохиож байна

2017-05-03 09:51:41

Өнөөдөр Бүгд найрамдах Польш улсад Үндсэн хуулийн өдөр тохиож байна. Үндэсний баярууд дундаас эхний гуравдугаарт ордог тус баярын өдрийг жил бүр улсын хамгийн чухал баярт тооцдог юм байна. Учир нь 1791 оны тавдугаар сарын 3-нд Батлагдсан Польш улсын Үндсэн хууль нь Европын анхны үндсэн хууль болсон төдийгүй, дэлхийд АНУ-ын дараа орж байгаа юм.

Хүний эрхийн талаар бүтэн бүлэгтэй ардчилсан энэ хууль Польшийн бахархал болдог. Үндсэн хууль баталсан энэ өдрийг анх удаа төрийн баяр болгон 1919 оны өдрөөс эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд, 1946 он хүртэл ирсэн байна.

Харин энэ уламжлалыг 1990 оноос эхлэн энэ өдрөөс эхлэн албан ёсоор жил бүр тэмдэглэдэг болсон байна. Энэ өдөр Польш улсад бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаж, нийгмийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг аж.


Өнөөдөр БНПУ-ын үндсэн хуулийн өдөр тохиож байна  
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй