Шууд Chart

Хятадын зохион бүтээгчид тулааны аварга том роботыг зохион бүтээжээ

2017-05-03 17:19:35

Дэлхийн хамгийн анхны аварга роботын тулаан 2017 оны наймдугаар сард зохион байгуулагдахаар болсон. Энэ тулаанд Америкийн инженерүүдийн зохион бүтээсэн "Megabots" роботын эсрэг Японы инженерүүдийн зохион бүтээсэн "Kuratas" робот тулалдах болно. Харин энэхүү роботын тулаанд оролцох дахин нэг шинэ өрсөлдөгчийг Хятадын инженерүүдийн баг зохион бүтээжээ. Энэхүү роботыг "Monkey King" буюу Сармагчны Хаан хэмээн нэрлэжээ. Энэ робот нь 4 хөл дээрээ явах зориулалтаар хийгдсэн буюу аварга том сармагчны загвартайгаар бүтээгдсэн юм байна.

Мөн үүнээс гадна "Monkey King" робот нь хэлбэр дүрсээ өөрчлөн хүн дүрсэнд ч хувирах боломжтой болсон байна. Хэдийгээр хувирах чадвартай робот ч гэсэн тус роботыг жолоодон хөдөлгөх тусгай хамгаалалт бүхий бүхээгийг суурилуулсан нь, бусадтай харьцуулахад  их онцлогтой болсон төдийгүй, илүү давуу талтай болжээ. Бусад төрлийн тулааны зориулалтын роботтой харьцуулахад хэд хэдэн уламжлалт бус хэлбэрийн зэвсгээр тоноглосон байна. Учир нь Америк, Японы тулааны роботын эсрэг хүчтэй төмөр нударгыг агуулснаараа давуу талтай гэж зохион бүтээгчид нь онцолжээ.

"Monkey King" робот нь ойролцоогоор 4 тонн жинтэй юм байна. Харин Америкийн "Megabots" робот нь 12 тонн жинтэй, 5 метр өндөр бол Японы тулааны "Kuratas" робот нь 4,4 тонн жинтэй, 4 метр өндөр юм байна. Америк болон Японы инженерүүдийн зохион бүтээсэн хоёр робот нь өмнө нь хэд хэдэн удаагийн туршилтаар шинэчилсэн загварууд бол Хятадын Сармагчны хаан робот нь тэдний зохион бүтээсэн эхний хувилбар нь юм. Одоогоор зохион бүтээгчид тус гурван роботоо энэ оны 8 дугаар сард болох аварга роботын тулаанд оролцуулахаар бэлтгэж байгаа буюу нэмэлт тоноглол гэх мэт улам сайжруулах тал дээрээ анхааран ажиллаж байгаа юм байна.


Хятадын зохион бүтээгчид тулааны аварга том роботыг зохион бүтээжээ  
Үзсэн: 853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй