Шууд Chart

Тансаг зэрэглэлийн галт тэрэгний тасалбар 10 мянган ам.долларын үнэтэй

2017-05-05 13:12:55

Зүүн Японы төмөр замын компани Шики Шима нэртэй тансаг зэрэглэлийн галт тэргээ анх удаа зорчигч тээвэрт, тэр дундаа аялал жуулчлалын салбарт ашиглахаар төлөвлөж байна. Энэхүү тансаг зэрэглэлийн галт тэрэг нь Японы үзэсгэлэнт байгаль, газар нутаг, өв соёл гээд бусад сонирхолтой ховор сайхан мэдрэмжийг галт тэргээр үйлчлүүлэгчдэд хүргэхийн тулд бүтээсэн юм байна. Ингэхийн тулд тусгайлан зассан үзвэрийн бүхээгийг ч орчин үеийн загварын шийдлийн хамтаар бий болгожээ. Харин тус тансаг зэрэглэлийн галт тэргээр үйлчлүүлэхийн тулд 2800 америк долларын үнэтэй нэг удаагийн зорчих тасалбар худалдаж авах шаардлагатай юм байна. 

Одоогоор тус галт тэрэгний тасалбарын захиалга ирэх 2018 оны 3 дугаар сар хүртэл аваад байна. Харин энэхүү үйлчилгээг зөвхөн арилжааны зорилгоор бус технологийн өндөр дэвшил бүхий тансаг зэрэглэлийн галт тэргээр зорчигчдыг хангах зорилготой гэж тус галт тэрэгний компанийн дарга Тецуро Томито онцолсон байна. Тэрээр энэ тухай хэлэхдээ, бид зорчигчдодоо тансаг зэрэглэлийн үйлчилгээг үзүүлэн тав тухтай шинэ мэдрэмжийг хүргэхийг зорьж байгаа гэжээ. Галт тэрэгний төслийн дизайнераар Кен Окуяма гэгч эрхэм гүйцэтгэн ажилласан юм байна. Тэрээр энэхүү тансаг зэрэглэлийн галт тэргийг зохион бүтээхдээ үндэсний ёс заншлын хэв маяг болон маш сайн чанарын бараа материалыг ашигласан гэсэн байна. Үүний дотроос гал тогоо буюу цайны газрын хэсэг хамгийн сонирхолтой нь гэжээ.

Тус галт тэрэгний гал тогооны хэсгийн ахлах тогооч Кацухиро Накамура бүхэл жилийн хугацаанд Япон, Итали, Францын хоолны урлагаар мэргэшсэн шилдэг баг хамт олныг хайж олоход зарцуулжээ. Учир нь тэрээр галт тэргээр үйлчлүүлэхээр худалдаж авсан тасалбарын үнэтэй дүйцэхүйц амттай, чанартай хоолыг зорчигчдодоо хийж өгөх нь хамгийн чухал гэж үздэг юм байна. Одоогоор тус галт тэрэгний анхны аялалд 33 зорчигч үйлчлүүлээд байна.












Тансаг зэрэглэлийн галт тэрэгний тасалбар 10 мянган ам.долларын үнэтэй  
Үзсэн: 2999 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй