Оросын физикч Александр Степанович Попов дэлхийн түүхэнд радио долгионы хэрэглээг анх нээснээрээ тодоор бичигдсэн үлдсэн хүн юм. Тэрээр 1894 онд долгион баригчийн нэг хувилбар болох өөрийн анхны радио хүлээн авагчийг зохион бүтээжээ. Улмаар бүтээлээ улам сайжруул, аянга мэдрэгч болгож, 1895 оны тавдугаар сарын 7-ны энэ өдөр, Оросын физик, химийн нийгэмлэгт бэлэглэжээ. Тиймээс энэхүү өдрийг ОХУ-д “Радиогийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Харамсалтай нь тэрээр энэ нээлтдээ патент аваагүй юм.
Харин дэлхийн радиогийн өдрийг 2011 онд ЮНЕСКО-ийн 36 дугаар Ерөнхий бага хурлын үеэр жил бүрийн 2 дугаар сарын 13-ныг дэлхийн радиогийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тунхагласан байдаг байна.
| Өнөөдөр ОХУ-д радиогийн өдөр тохиож байна | ||
| Үзсэн: 1362 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.