Шууд Chart

Фэйсбүүк хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах 3000 ажилтан нэмж авна

2017-05-08 13:06:24

Фэйсбүүк компани хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор 3000 ажилтан ажилд авчээ. Эдгээр ажилчид нь фэйсбүүк хуудсанд орж байгаа аливаа бичлэг, пост, шууд бичлэгийг шуурхай илрүүлэх, хянах үүрэгтэй юм. Ялангуяа хэрэглэгчдэд таагүй сэтгэгдэл төрүүлэхүйц бичлэг, нийгэмд сөргөөр нөлөөлөх аливаа постыг хянаж, устгах зорилготой аж.

Тус компанийн захирал Марк Цукербергийн хэлж байгаагаар, бидний хэрэглэгч бараг 2 тэрбумд хүрээд байна. Энэ нь дэлхий дээр амьдарч байгаа 4 хүн тутмын нэг нь манай сайтыг ашиглаж байна гэсэн үг юм. Тэгэхээр, хэрэглэгчдэдээ аливаа зүй зохисгүй бичлэг, постоос болж үзэгчдийн тоо  буурахаас сэргийлэх, цаашлаад аюулгүй байдлыг хангах үүднээс ийм арга хэмжээ авч ажиллаж байгаа гэдгийг мэдэгдсэн байна.

Нөгөө талаас ийм арга хэмжээ ажиллах болсон гол шалтгаан нь хамгийн сүүлд л гэхэд хүн амины хэрэг үйлдэж байгаа, мөн хүчингийн хэрэг үйлдэж байгаа, мөн амиа хорлож байгаа үйлдлүүдээ фэйсбүүкээр шууд цацах тохиолдол ихээр гарч байгааг таслан зогсоох зорилготой юм.


Фэйсбүүк хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах 3000 ажилтан нэмж авна  
Үзсэн: 856 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй