Швед улсад нарны зайн хураагуураар тоноглогдсон далавчтай онгоц туршсан байна. Анхны туршилт амжилттай болсон талаар зохион бүтээгчид нь мэдэгдсэн байна. "Solarstratos" нэртэй нисэх онгоц нарны зайн хураагуурыг ойролцоогоор 25 метр урт далавчинд суурилуулжээ. Шатамхай түлшээр бус нарны гэрлийн тусламжтайгаар цахилгаан бий болгон түүгээрээ нисэх тус онгоц нь агаар мандал хүртэл нисэх боломжтой гэнэ.
Онгоцны нийт жин нь хагас тонн орчим юм. Анхны туршилтыг нам дор буюу ердөө 300 метрийн өндөрт л туршиж үзсэн юм байна. Дараагийн туршилтыг 2-3 сарын дараа дахин хийхээр зохион бүтээгчид нь төлөвлөж байгаа аж.








| Нарны зайн хураагуураар тоноглогдсон далавчтай онгоц туршжээ | ||
| Үзсэн: 721 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.