Хятадын гар утас үйлдвэрлэгч "Oukitel" компани 4 камертай Ю22 нэртэй ухаалаг гар утсаа албан ёсоор олон нийтэд танилцуулжээ. Хоёр талдаа тус бүртээ хоёр камер бүхий тус гар утасны камерны хүчин чадлын хувьд арын хоёр камер нь 2 мегапикселийн дэмжлэгтэй 8 мегапиксел бол урд талын камер нь 5 мегапиксел юм байна.
Хамгийн сонирхолтой нэмэгдэл нь хоёр камер аль аль нь гэрэлтүүлэгчтэйгээр хийгдсэнээрээ их онцлогтой болжээ. Энэ загварын гар утас буюу 4 камертай ухаалаг гар утас дэлхийн зах зээл дээр анх удаа гарч ирж байгаа нь бусад төрлийн ухаалаг гар утаснаас ялгарч байгаа төдийгүй илүү давуу талтай болж байгаагаараа онцлогтой болж байгаа юм байна.

| "Oukitel" компани 4 камертай ухаалаг гар утсыг танилцуулжээ | ||
| Үзсэн: 653 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.