Хятад улс Бохайн буланд шинэ төрлийн пуужингийн туршилт хийлээ. Энэ тухай Хятадын Батлан хамгаалах яамны мэдээллээс иш татан Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Гэхдээ энэ мэдээлэлд Хятадын батлан хамгаалах яамнаас туршилтын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж.
Харин жил бүрийн төлөвлөгөөт сургуулилтын хүрээнд ийм туршилт хийснээ мэдэгджээ. Хятадын тал өнгөрсөн 2 дугаар сарын сүүлчээр шинэ төрлийн пуужин тээвэрлэгч хөөргөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Энэ пуужин нь арилжааны зориулалт бүхий хиймэл дагуулуудыг хөөргөх зориулттай гэдгийг тэмдэглэсэн байна.
| Хятад улс шинэ төрлийн пуужингийн туршилт хийлээ | ||
| Үзсэн: 804 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.