Шууд Chart

Хууль сахиулах салбар дахь авлигачидтай тэмцэнэ

2017-05-11 10:39:28

БНХАУ-ын Дээд шүүхээс хууль сахиулах салбар дахь авлигын болон бусад төрлийн зөрчлийг илрүүлэх кампанит ажлыг явуулж эхэлсэн байна. Энэхүү кампанит ажлаа тэд 11 дүгээр сар хүртэл үргэлжлүүлж, иргэдийн шүүх засаглалд итгэх итгэлийг алдагдуулж буй авлигын хүчин зүйлсийг олж, илрүүлэхэд чиглүүлнэ гэж Дээд шүүхийн хууль сахиулах байгууллагын газрын орлогч дарга Ву Чаожун мэдэгдсэн.

Түүнчлэн тэрээр нийгэмд тулгамдаж буй онц ноцтой асуудлуудад анхаарал хандуулж, хууль сахиулах үйл ажиллагааг засан залруулж, хэв журманд оруулан, зөрчигчдөд хатуу шийтгэл оногдуулна гэж хэлсэн байна.

Дээд шүүх нь хууль сахиулах салбарын асуудлыг эмх цэгцэд оруулах урт хугацааны механизм боловсруулахаар ажиллаж байгаа гэнэ.


Хууль сахиулах салбар дахь авлигачидтай тэмцэнэ  
Үзсэн: 863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй