Шууд Chart

Мөнгө угаасан хэргээр банкны ажилтнуудыг шалгаж эхэлжээ

2017-05-12 11:35:59

Үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг задруулсан HSBC банкны талаарх олон нийтэд дэлгэгдсэн мэдээллийн дагуу мөнгө угаасан, залилан хийсэн гэх үндэслэлээр Испани улсын Дээд шүүх мөрдөн байцаалт явуулж, шалгахаар боллоо гэж өнгөрсөн Пүрэв гарагт Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

Тус мэдээнд дурдсанаар HSBC банк 2005-2008 онд Испанийн “Банко Сандантер” банкаар дамжуулан 74 сая еврог шилжүүлж, үйлчлүүлэгчиддээ өгч байсан ажээ. Уг хэрэгт сэжиглэгдсэн 7 хүний дунд HSBC банкны хувийн хадгаламжийн үйлчилгээний газрын дарга асан Кристофер Меарес, Клив Банистер, удирдах зөвлөлийн дарга асан Петер Вилмер нар холбогдоод байгаа юм байна.

Үүнтэй ижил төстэй тохиолдол өмнө нь бас гарч байжээ. Тухайлбал, HSBC банкны мэдээлэл, технологийн ажилтнаар ажиллаж байсан Франц улсын иргэн Герве Фалсиана 2008 онд банкны үйлчлүүлэгчдийн бүртгэгдээгүй дансны мэдээллийг олон нийтэд дэлгэж байсан байна. Харин түүнийг компанийн нууцыг задруулсан хэргээр Швейцарийн эрх бүхий байгууллага 5 жилийн хорих ялаар шийтгэжээ.


Мөнгө угаасан хэргээр банкны ажилтнуудыг шалгаж эхэлжээ  
Үзсэн: 1135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй