Фейсбүүк цахим хуудсыг үндэслэгч "Марк Цукерберг" 12 жилийн дараа Харвардын Их сургуулийг төгслөө. Тэрээр хуулийн чиглэлээр докторын зэрэг авчээ. Анх 2002 онд Харвардын их сургуульд элсэн орж сэтгэл зүй болон компьютерийн ухааны чиглэлээр сурч байсан боловч фейсбүүк цахим сүлжээнд анхаарлаа хандуулан ажилсны улмаас сургуулиа орхиход хүрч байжээ. Тэрээр энэ баяртай мэдээгээ өөрийн Инстаграмм цахим хуудсанд нийтэлсэн байна. Ингэхдээ Марк Цукерберг, ээжээ би заавал харвардын их сургуульдаа эргэн сурж, дээд боловсрол эзэмшин төгсөнө гэж үргэлж хэлдэг байсан биздээ, хэмээн онцолжээ.




| Марк Цукербэрг 12 жилийн дараа харвардын их сургуулийг төгслөө | ||
| Үзсэн: 580 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.