Шууд Chart

Alphago хиймэл оюун ухаан систэм дэлхийн "Го" хөлөгт тоглоомын аваргыг дахин хожлоо

2017-05-30 13:05:01

Гүүгл компанийн бүтээсэн Альфаго хиймэл оюун ухааны систем дэлхийн “ГО” хөлөгт тоглоомын аваргыг дахин хожсон байна.

Тус хиймэл оюун ухааны систем хэдэн их наяд төрлийн боломжийн нүүдэлтэй хөлөгт тоглоомын тэмцээнд "ГО" тоглоомын Хятадын номер нэг тоглогч Кэ Зег буулган авч, ялалт байгуулжээ.

2014 оноос эхэлж "Го" хөлөгт тоглоомын дэлхийн аваргаар тодорсон шилдэг тоглогч Ке Зе энэ тоглолтын талаар хэлэхдээ, эхний 50 нүүдлийн дараа түүний төлөвлөж байсан стратегийг хэрэгжүүлэх боломж бүрдсэн ч Альфаго тун ухаалгаар миний нүүдлийг урьдчилан тооцоолж, надад ямар ч боломж олголгүй тоглоомын хожлын өөртөө эргүүлсэн гэжээ. Дараагийн удаад тус ухаалаг системийн эсрэг 5 тоглогчийг өрсөлдүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

 











Нийтэлсэн: Moнголын мэдээ

Alphago хиймэл оюун ухаан систэм дэлхийн "Го" хөлөгт тоглоомын аваргыг дахин хожлоо  
Үзсэн: 683 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй