2002 оны энэ өдөр БНСУ-д болон Япон улсад 17 дахь удаагийн дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийсэн байна. Анх удаа Азийн хоёр улсад зэрэг зохион байгуулагдсан дэлхийн АШТ юм.
1996 онд Дэлхийн хөл бөмбөгийн холбоо хуралдаж, БНСУ-д болон Япон улсад зохион явуулах шийдвэрийг гаргаж байсан юм. 2002 оны хөл бөмбөгийн ДАШТ-нд Европ тивээс 15 баг, Ази тивээс 4 баг, Африк тивээс 5 баг, АНУ-ын 3 баг болон Өмнөд Америкийн 5 баг тус тус дэлхийн аваргын цомын төлөө өрсөлдсөн байна.
Эдгээр багаас Бразил улс хөл бөмбөгийн аваргаар 5 дахь удаагаа тодорч, харин Герман улс удаах байрт орсон бол Туркийн баг гуравдугаар байрыг эзэлжээ.
| 2002 оны энэ өдөр 17 дахь удаагийн хөл бөмбөгийн ДАШТ хоёр улсад зэрэг эхэлжээ | ||
| Үзсэн: 1855 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.