Өнөөдөр Холливүүдийн нэрт жүжигчин Клинт Иствүүд 87 нас хүрч байна. Тэрбээр 1930 оны тавдугаар сарын 31-ний энэ өдөр АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотод мэндэлжээ.

1955 оноос эхэлж жүжигчний карьераа эхлүүлсэн Клинт Иствүүд 1993 онд хоёр удаа, 2005 онд мөн адил хоёр удаа Оскарын шагналыг хүртсэн юм.

Мөн 1989, 1993, 2005 онд "Алтан бөмбөрцөг"-ийн эзнээр тодорсон байна. Олон сайхан кино уран бүтээлд шилдэг гол дүрд тоглож, олон сая үзэгчийн таашаалд нийцсэн Холливүүдийн нэрт жүжигчин Клинт Иствүүд хоёр ч удаа амьдрал зохиож байжээ. Тэрбээр долоон хүүхдийн аав юм байна.


| Холливүүдийн нэрт жүжигчин Клинт Иствүүд 87 нас хүрлээ | ||
| Үзсэн: 3438 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.