Шууд Chart

"Матрешка" нэртэй жолоочгүй өөрөө явагч цахилгаан автобусыг туршжээ

2017-06-02 10:13:12

ОХУ-ын Сочи хотод “Матрешка” нэртэй жолоочгүй өөрөө явагч цахилгаан автобусыг туршсан байна.

Энэ автобусыг Волгабас компани болон Бакулин Групийн мэргэжилтнүүд хамтран зохион бүтээжээ. Эхний туршилтыг хийхдээ ямар ч явган зорчигчгүй бүсэд хийсэн байна. Үүний дараагаар тус жолоочгүй цахилгаан автобусыг хотын хөдөлгөөнд аюулгүй зорчиж болно гэсэн дүгнэлтийг гаргаснаар дараагийн шатны туршилтаа хийх юм байна. Хүчин чадлын хувьд 45 киловайт бүхий цахилгаан хөдөлгүүртэй юм. Хэрэв бүрэн цэнэглэгдсэн тохиолдолд 130 км хүртэлх замыг 30 км цагийн хурднаас хэтрэхгүй туулах чадвартай юм байна. Зохион бүтээгчдийн хэлж байгаагаар энэ оны намраас эхлэн зах зээлд нэвтрүүлэх зорилгоор үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа гэсэн юм. 8-12 хүний суудалтай эко автобус нь 6,5-10 сая рубль буюу 115 –аас 176 мянган ам доллараар худалдаалагдах юм байна.









Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Матрешка" нэртэй жолоочгүй өөрөө явагч цахилгаан автобусыг туршжээ  
Үзсэн: 883 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй