Шууд Chart

"Минск" хотод орших тракторын үйлдвэрийн жижигхэн тракторууд бүжиглэжээ

2017-06-02 10:28:20

Беларусийн нийслэл Минск хотод орших Тракторын үйлдвэрийн жижигхэн тракторууд алдарт хөгжмийн зохиолч Чайковскийгийн аянд бүжиглэсэн байна.

1946 онд байгуулагдсан Тракторын үйлдвэр өнгөрсөн амралтын өдрүүдэд 71 насныхаа ойн хүрээнд ийнхүү арга хэмжээг зохион байгуулсан юм байна. Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хотын иргэд 20 минутын турш үргэлжлэх жижигхэн тракторуудын уран жолоодлого бүхий хөгжмийн аянд эргэлдэх шоу балет, вальс бүжгийн үзүүлбэрүүдийг үзэж сонирхоцгоосон байна. "Минск" хотын тракторын үйлдвэрийн удирдлагуудын хэлж байгаагаар дэлхий дээр байгаа нийт тракторуудаас 10 трактор тутмын нэг нь “Беларусь” гэсэн тэмдэгтэй трактор байдаг хэмээн онцолсон аж.









Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Минск" хотод орших тракторын үйлдвэрийн жижигхэн тракторууд бүжиглэжээ  
Үзсэн: 923 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй