Шууд Chart

"Euro vision-2017" олон улсын тэмцээнийг зохион байгуулахад 20,4 сая еврог зарцуулжээ

2017-06-05 12:54:35

Украина улс "Euro vision-2017" олон улсын дууны уралдааныг зохион байгуулахад 20,4 сая евро зарцуулжээ.

Энэ тус улсын хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд гарсан хамгийн том төсөв боллоо гэж Украины Үндэсний олон нийтийн телевизийн орлогч захирал "Павел Грицак" мэдэгдсэн байна.

Харин тус олон улсын чанартай тэмцээнийг үзэхээр 64 мянган тасалбар борлуулагдснаас нийт тасалбарын 37,4 хувь нь гадаад улсын зочид байжээ. Харин өнгөрсөн жилийн Швед улсад зохион явагдсан "Euro vision -2016" тэмцээний зардал 23 сая евро, 2015 оных нь 38,2 сая евро байсан бол хамгийн өндөр өртөгөөр бүтсэн нь 2012 онд Азербайжан улсад зохион явагдсан тэмцээнд 58,2 сая еврог зарцуулсан аж.







Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Euro vision-2017" олон улсын тэмцээнийг зохион байгуулахад 20,4 сая еврог зарцуулжээ  
Үзсэн: 1047 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй