Шууд Chart

Орос хэлний өдөр тохиож байна

2017-06-06 07:30:00

Өнөөдөр Орос хэлний өдөр тохиож байна. НҮБ-ын үндсэн зургаан орны хэлний нэгд Орос хэл багтдаг. Үүнээс гадна англи, араб, испани, хятад болон франц хэл багтдаг юм.

Эдгээр зургаан орны хэл, соёлыг хөгжүүлэх зорилгоор НҮБ-ын Олон нийтийн мэдээллийн алба жил бүрийн тодорхой нэг өдрийг тухайн орны хэлний өдөр болгон зарлаж, тэмдэглэж байх тухай шийдвэрийг гаргасан байна.

Харин НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн санаачилгаар жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг "Олон улсын эх хэлний өдөр" болгон тунхагласан юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орос хэлний өдөр тохиож байна   
Үзсэн: 1378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй