Шууд Chart

Хонгконгийн засаг захиргааны шинэ тэргүүн тангараг өргөлөө

2017-07-01 18:10:00

Өнөөдөр Их Британи улс Хонгконгийг БНХАУ-ын мэдэлд эргүүлэн өгсний 20 жилийн ой тохиож байгаатай зэрэгцэн тус хот засаг захиргааны шинэ тэргүүнтэй боллоо. Шинэ тэргүүн болох Кэрри Лам өнөөдөр тангараг өргөсөн байна.

Өнгөрсөн гуравдугаар сарын сонгуулиар Кэрри Ламыг Хонгконгийн засаг захиргааны тэргүүнээр сонгосон. Тэрбээр Хонгконгийн анхны эмэгтэй засаг захиргааны тэргүүн болж буй юм байна. Өмнө нь энэ албан тушаалыг Цай Люн хашиж байжээ.

Хонгконгийн их сургуулийн мэдээлснээр Кэрри Лам 54 хувийн үзүүлэлттэйгээр үүрэгт ажлаа хүлээн авсан байна. Энэ нь өмнөх тэргүүнээс хамаагүй өндөр үзүүлэлт боловч Кэрри Ламд үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх, сүүлийн жилүүдэд иргэдийн хөрөнгийн ялгаа ихэсч, байр орон сууцны үнэ ихээр нэмэгдсэн, БНХАУ-тай харилцах харилцаа зэрэг асуудлуудыг шийдвэрлэх хүндхэн үүрэг ногдоод байгаа юм.

Одоогийн байдлаар Кэрри Лам улс төрийн өөрчлөлт, шинэчлэл хийх эсэхээ мэдэгдээгүй байгаа ч эрх чөлөө, хүний эрхийг дээдлэн, хамгаалж ажиллахаа цохон тэмдэглээд байгаа юм. Түүнчлэн тэрбээр Хонгконгийн иргэд болон Засгийн газрын урмыг хугалахгүйн төлөө багийнхантайгаа зөвлөлдөж ажиллахаа мэдэгдсэн байна.

БНХАУ Хонгконгт “Нэг улс, хоёр тогтолцоо” зарчмыг баримталж, автономит эрх олгохоор амласан ч иргэдийн дунд либерал уламжлал нь эвдэгдэх вий гэсэн айдас байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хонгконгийн засаг захиргааны шинэ тэргүүн тангараг өргөлөө   
Үзсэн: 1358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй