Шууд Chart

Францын Үндэсний фронт намын удирдагчийг мөрдөн шалгаж байна

2017-07-01 18:15:00

Францын Үндэсний фронт намын удирдагч Марин Ле Пенийг хээл хахууль, авлигын хэрэгтэй холбоотойгоор албан ёсоор мөрдөн шалгаж эхэлснийг тус намын хэвлэлийн төлөөлөгч "Си Эн Эн" агентлагт өчигдөр мэдэгдсэн байна.

Үндэсний фронт намын хэвлэлийн төлөөлөгч Алэйн Визиер түүнийг даваа гарагт шийдвэрийг эсэргүүцэн давж заалдахаар болсныг мэдэгдсэн. Францын эрүүгийн хэргийн хуулийн дагуу албан ёсны мөрдлөг эхлүүлнэ гэдэг нь гэмт хэрэгтэй холбоотой хөдөлшгүй нотлох баримт байгааг илэрхийлж байгаа юм.

Үүний дараа шүүх хурал болох ёстой боловч буруугүй нь тогтоогдвол мөрдлөгийг дундаас нь зогсоож болдог юм байна. Ле Пений зөвлөх Кэтрин Грисетэд өнгөрсөн хоёрдугаар сард Европын холбооны мөнгөн сангийн хөрөнгийг зүй бусаар ашигласан хэргээр ял тулгасны зэрэгцээ түүний бие хамгаалагч Тиерри Лигиерээс мөн байцаалт авч байсан.

Энэ явдал түүнийг Францын Ерөнхийлөгчид нэр дэвших үеэр сонгуулийн компанит ажилд нь ихээхэн сөрөг нөлөө үзүүлж, тэрбээр Эммануэль Макронд ялагдсан. Гэхдээ энэ сард Ле Пен Францын парламентын сонгуульд ялалт байгуулж, анх удаагаа парламентын гишүүнээр сонгогдоод байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Францын Үндэсний фронт намын удирдагчийг мөрдөн шалгаж байна   
Үзсэн: 1341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй