АНУ Тайваньд зэвсэг худалдаалах шийдвэр гаргасныг БНХАУ хүчтэй эсэргүүцэж байна. Пүрэв гарагт АНУ-ын төрийн департамент 1.42 тэрбум америк долларын үнэ бүхий зэвсгийг Тайваньд худалдаалах болсноо Конгресст танилцуулсан юм.
Энэ мэдэгдлийн дараагаар өчигдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа тус шийдвэрийг Хятад улс эсэргүүцэж байгааг мэдэгдээд Тайванийг тус улсын салшгүй нэг хэсэг гэж үздэгээ цохон тэмдэглэсэн байна. Тиймээс Тайваньд зэвсэг худалдаалах нь БНХАУ-ын аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул занал учруулж байгааг мэдэгджээ.
Мөн тэрбээр БНХАУ, АНУ-ын чухал бүс нутгууд дахь хамтын ажиллагаа, харилцааг сэвтээхгүйн тулд АНУ-ыг Тайваньтай цэргийн холбоогоо таслаж, дээрх хэлэлцээг цуцлах ёстой гэж шаардсан байна. Пүрэв гарагт АНУ-ын Сангийн яам БНХАУ-ын хоёр аж ахуйн нэгж болон хоёр иргэнийг Умардын цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой гэж үзэж, үйл ажиллагаанд нь хориг тавьсан юм.
Энэ хоригтой холбоотойгоор Лу Кан мөн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, БНХАУ Умардтай холбоотой асуудал дээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг ёсчлон дагаж байгааг мэдэгдсэн байна.
| Тайваньд зэвсэг худалдаалах АНУ-ын шийдвэрийг БНХАУ эсэргүүцэж байна | ||
| Үзсэн: 1291 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.