Шууд Chart

Жастин Трюдо: Канад дүрвэгсдийг хүлээж авахад бэлэн

2017-07-03 13:05:00

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Лалын улс оронд болж байгаа мөргөлдөөн, хямралаас зугтаж, улмаар эх орноосоо дүрвэж байгаа иргэд болон цагаачдыг Канад улсад нэвтрүүлэхэд бэлэн байна гэдгээ мэдэгдсэн байна.

Тэрбээр энэ талаар Канад улсын нийслэл Оттава хот үүссэний 150 жилийн ойн баярын үйл ажиллагаанд оролцох үеэрээ мэдэгдсэн юм. Канад улсын жинхэнэ хүч чадал бол бат бөх харилцаа холбоог тогтоох гэж тэрбээр мэдэгдэлдээ онцолсон байна. Түүнчлэн төрж өссөн газар нутгаас нь үл хамааран дүрвэгсэд болон цагаач иргэдийг Канад улсад  угтан авахад бэлэн байна гэж цохон тэмдэглэсэн юм.

Түүний энэ шийдвэр нь өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан Лалын 6 орны буюу Иран, Ливи, Сомали, Судан, Сири болон Йемены дүрвэгч, цагаач иргэдийг 120 хоногийн хугацаанд АНУ-д нэвтрүүлэхийг хориглох тухай зарлигийг дагах болсон шийдвэрээс эрс ялгарч байгаа талаар олон улсын шинжээчид дүгнэж буй юм байна.

Трампын гаргасан тус зарлигийг АНУ-ын Дээд шүүх хэсэгчлэн хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн юм. Ингэснээр Ерөнхийлөгч Трампын  гаргасан цагаачлалтай холбоотой зарлиг Шүүхийн шийдвэр гарснаас хойш 72 цагийн дотор хэрэгжиж эхлэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жастин Трюдо: Канад дүрвэгсдийг хүлээж авахад бэлэн   
Үзсэн: 1931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй