Умард Солонгосын төв телевиз тус улсын зэвсэгт хүчний хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг харуулсан дүрс бичлэг бүхий мэдээ нэвтрүүлсэн байна.
Тухайлбал, Пхеньян сүүлийн саруудад явуулсан баллистик пуужингийн туршилт болон тусгай ангийн цэргийн албан хаагчдын бэлтгэл сургуулилттай холбоотой бичлэг бүхий мэдээллүүд багтжээ. Мөн өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн зургаадугаар сарыг хүртэлх хугацаанд Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны удирдлага дор явуулсан Цэргийн ажиллагаа, хяналт шалгалт, пуужингийн туршилттай холбоотой дүрс бичлэгийг харуулжээ.
Тус мэдээллийг Умард Солонгосын төв телевиз БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн анхны дээд хэмжээний уулзалтын дараа цацсан байна. Энэ уулзалтаар хоёр улсын Ерөнхийлөгч Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг хэлэлцсэн юм.
| Умард Солонгосын төв телевиз зэвсэгт хүчний хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг мэдээлжээ | ||
| Үзсэн: 3394 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.